Өнгөрсөн оны мөн үеэс 4.9 тонноор буюу 27 хувиар буурсан үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, Төв банк өмнөх оны мөн үед 17.8 тонн алт худалдан авсан байна. Тэгвэл Төв банк зөвхөн 10 дугаар сард гэхэд 1.7 тонн үнэт металл худалдсан авсанаас Дархан-Уул аймаг дахь Монгол банкны хэлтэс 51.8 кг үнэт металл, Баянхонгор аймаг дахь Монгол банкны салбар 58.7 кг үнэт металлыг худалдаж авчээ. Өнгөрсөн сард алт худалдан авах дундаж үнэ грамм тутамдаа 128.362 төгрөг байсан байна.