Цаг үеийн мэдээ

              Дорнод аймгаас БНХАУ-ын Манжуур хотын чиглэлд улс хоорондын зорчигч тээвэрлэлт тодорхой хугацаагаар зогсоод байсан бол өчигдрөөс Дорнод-Манжуур-Дорнод чиглэлийн зорчигч тээврийн автобус үйлчилж эхэллээ.Тус чиглэлд Монгол Улсын талаас “Тал нутгийн Хэрлэн”, “Монгол аялал” ХХК-иуд Дорнод аймгийн Авто тээврийн төвтэй гэрээ байгуулан, зорчигч тээвэрлэж байна. Хуваарийн дагуу Даваа-Баасан гарагт тогтмол өглөө 07:30 цагаас Авто тээврийн төвөөс хөдлөх бөгөөд үнийн хувьд нэг талдаа 48 мянга 800 төгрөгөөр үйлчлэх юм.

Таны сурталчилгаа