Цаг үеийн мэдээ

Өнөөдөр “Урангүй Монгол” хөдөлгөөнөөс Дорноговь аймгийн Улаанбадрах, Хархорин, Даланжаргалант зэрэг сумуудад явагдаж буй ураны олборлолтын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл хийлээ. Тэд Төрийн гурван өндөрлөг болоод УИХ-ын гишүүн Э.Оюун-Эрдэнэ, Г.Мөнхцэцэг нарт уг асуудлаар хугацаатай албан шаардлага хүргүүлсэн юм.

Улаанбадрах суманд ажиллаж байгаа “Бадрах Энержи” компани ямар ч үйл ажиллагаа явуулаагүй гэж мэдэгдэж байгаа ч үйл ажиллагаа явуулаад зогсохгүй маш ноцтой зүйл болоод байгааг нь олж тогтоосон хэмээн нутгийн иргэд мэдэгдлээ. Хамгийн анх найман өрхөд мал гаж зүстэй төллөсөн тухай мэдээллийг цацаж байсан. Үүнд Н.Пүрэвдоржийн айлд гаж толгойтой, үсгүй ишиг төрсөн тухай багтаж байжээ. Цаашлаад малчин Н.Норовсүрэнгийн 19 үхэр ураны шавар долоогоод газар дээрээ үхсэн. 2012 онд мал хорогдол 2870 хүртэл өсжээ.

Харин 2013 онд Н.Алтанхуягийн засгийн газрын үед энэ асуудал дээр ажлын хэсэг байгуулж ажилласан. Үүгээр хайгуулын өрөмдлөг хийж цацрагийн хэмжээ долоо дахин их байгааг тогтоосон. Гэтэл үүнийг Цөмийн энергийн газар гуйвуулж, аюулгүй мэтээр тайлбарлаж байгаад 2013 онд татан буугдсан. Бидэнд хангалттай хэмжээний гэрэл зураг, баримтууд бий” гэж тэд ярилаа.

Нэр дурдсан онуудаас хойш тасралтгүй мэдээллэж, сануулсаар байхад одоог хүртэл Франц улсын “Арева” компани уран олборлолт хийсээр, Улаанбадрах тэргүүтэй сумдуудад гаж зүстэй мал төллөсөөр, ундны ус нь бохирдсоор байгаа асуудлыг тэд сөхөн тавьж, улмаар Төрийн гурван өндөрлөгт тодорхой шаардах бичиг хүргүүлсэн байна. Мөн  нэр бүхий ТББ-уудтай хамтран хэвлэлийн бага хурал хийх үеэрээ Цөмийн реакторуудын гол түлш болох шар нунтгийг Дорноговь аймгийн Улаанбадрах, Зүүнбаян сумуудаас олборлоод, хайгуулаа хийгээд эхэлсэн. Зөвхөн хайгуул хийж байх үед манай нутагт нүдтэй нүдгүй, хөлтэй хөлгүй ургийн гажигтай мал төрдөг байсан. Тэгэхэд үүнийг малын цус ойртсоноос боллоо гэж хэлдэг байв. Малчид гэдэг чинь малынхаа цус ойртсон эсэхийг мэддэг шүү дээ . Мөн айлын дөрвөн хүүхэд ургийн гажигтай төрсөн зэрэг ноцтой мэдээллийг хийж цаашид энэ асуудлыг улсаас анхааран арга хэмжээ авч өгнө үү хэмээн нутгийн иргэд хүслээ.

Таны сурталчилгаа