Цаг үеийн мэдээ

            - Инээх үед амьсгалын систем, хоол боловсруулах үйл ажиллагаа идэвхиждэг. Энэ нь элэгний үйл ажиллагааг тогтворжуулж бүх л өдрийн туршид сэтгэл санааг өөдрөг байхад тусалдаг.

              - Элэгний үрэвслийг эмчилдэг орос ардын уламжлалт хэрэгсэл нь эрдэнэ шишийн сэмэрдэс, цуулдас юм. Эрдэнэ шишийн навчийг нь авч хаяад, үрийг нь гаргахад маш олон сэмэрдэс цуулдас ил гарч ирдэг. Тэгвэл энэхүү цуулдсыг авч цай шиг чанаад уух хэрэгтэй. Ийм эмчилгээ нь заримдаа хагас жил ч үргэлжилж болно. Эрдэнэ шишийн цуулдсаар бэлтгэсэн цай уухад гэдэсний үйл ажиллагаа эрчимжиж, хоол идэх дуршил нэмэгддэг. Эмчилгээний үр дүнг сайн байлгая гэвэл эрдэнэ шишийн үр нь сайтар боловсорсон байх хэрэгтэй. Боловсорч амжаагүй эрдэнэ шишийн цуулдасны эмчилгээний чанар тааруу байдаг.

             - Элэгний өвчин, элэгний хавдарын үед сайн чанарын ургамлын тос стаканы дөрөвний нэг хэмжээтэй мөн яг ийм хэмжээний грейпфрутын шүүсийг хольж уух хэрэгтэй. Ингэхдээ клизм, бургуйгаар ходоодоо цэвэрлэсэн байх ёстой. Хоол идсэнээс хойш хамгийн багадаа хоёр цагийн дараагаас шөнө уудаг. Уусныхаа дараа баруун талаараа харж хэвтэх хэрэгтэй. Өглөө нь клизм бургуйгаа дахин тавина. Үүнийг дөрвөөс таван өдрийн дараа давтан хийж болно.

            - Үе мөчний хэрх өвчинтэй үед давхар элэг өвдвөл аньс жимсний навчны ханд уух хэрэгтэй. Үүний тулд гурван стакан буцалсан усанд 20 - 30 грамм аньсны навч хийж арван минут буцалгаад хөргөнө. Ингээд өдөрт гурван удаа уугаарай.

Элэгний үйл ажиллагааг идэвхижүүлэх

            - Элэгний орчим гарынхаа алгаар / нэг гарынхаа дээрээс нөгөө гарын алгаар дарах/ гурван минутын туршид өглөө орондоо байхдаа дарж шахаж өгвөл элэгний үйл ажиллагааг идэвхижүүлэхэд тустай байдаг. Хэрвээ энэ эмчилгээний эхэн үед өвдөлт мэдэрвэл багасгах хэрэгтэй. Энэ арга нь шарталтын үед бас тустай байдаг.

Астамтай үед элгээ эмчлэх

            Энэ үед 100 - 200 грамм луувангийн шүүс бэлтгэж уух хэрэгтэй. Шүүсээ бэлтгэхдээ ногооны үрүүл, шүүс шахагч бүр махны машиныг ашиглаж болно. Дараа нь 70-80 хэм хүртэл халаасан 100-200 грамм сүүг луувангийн шүүстэйгээ хольж ууна. Ингэхдээ өглөө өлөн элгэн дээрээ уугаарай. Сүутэй луувангийн шүүс нь таны хамгийн анхны өглөөний унд болдог. Үүнийг нэг сарын турш уух хэрэгтэй. Та нэг сарын турш тасралтгүй ууж чадвал өвчин алга болно. Хэрвээ үр дүн муутай байвал долоо хоног өнжөөд дахин үргэлжлүүлэх хэрэгтэй гэнэ. Энэ хугацаанд ямар ч спиртийн төрлийн ундаа, архи тамхи хэрэглэж болохгүй. Өөр ямар нэг эмчилгээг давхар хийхгүй байвал сайн аж.

Элгээ хэрхэн цэвэрлэх вэ?

            - Бие организмын гол шүүлтүур болох элгээ үе үе цэвэрлэж байх хэрэггэй байдаг. Ийм цэвэрлэгээг эрүүл биетэй хүн жилдээ хоёр удаа хийвэл сайн. Харин өвчтэй бол гурван сар тутамд нэг удаа хийж байх хэрэгтэй.

Элгээ цэвэрлэх эмчилгээний жор

            Ингээд гурван стакан овьёосыг хальстай нь хамт бүлээн усанд сайтар угааж таван литрийн паалантай саванд хийнэ. Дээр нь хусны унгирал / хавар гардаг/ хоолны гурван халбага, аньсны навч хоолны хоёр халбага хийж дөрвөн литр хүйтэн ус хийгээд сэрүүн газар нэг хоног хөдөлгөөнгүй байлгана. Өөр нэг паалантай саванд нэг литр ус хийж буцалга. Нэг стакан нохойн хошууны хатаасан жимсийг хүйтэн усанд сайтар угаагаад нухасны дараа нөгөө буцалж байгаа усандаа хийнэ. Арваас илүүгүй минут буцалгасны дараа сэрүүн газарт нэг хоног хөдөлгөлгүй хандалж тавиарай. Харин овьёосны ханд бүхий саваа сайтар таглаад гал дээр тавьж 15 минут хэртэй буцалга. Дараа нь шувууны мэхээр өвс /горец птичий/ хоолны гурван халбага, эрдэнэшишийн цуулдас хоолны хоёр халбага хийж 15 минут хэртэй буцалгаад гал дээрээс авч 45 минут хандалж тавих хэрэгтэй. Хоёр хандаа марло, шүүлтүүрээр сайтар шүүсний дараа нийлүүлж хар шилэн лонхонд хийгээд хөргөгчинд тав хоног хадгална.

            - Насанд хүрсэн хүн элгээ цэвэрлэхдээ дээрх бэлдмэлээсээ халуунаар хоол идэхээс  гучин минутын өмнө дөрвөн удаа уух хэрэгтэй. Нэг удаа уух нь 150 мл хэмжээтэй байна. Оройн 19 цагаас хойш ууж болохгүй.

 - 2-3 настай хүүхдэд десертийн халбагаар нэг удаа

-  3-5 настай хүүхдэд хоолны нэг халбагаар өдөрт нэг удаа

- 5-10 настай хүүхдэд 25 миллилитр хэмжээтэй ууна.

            Харин арваас дээш настай хүүхдэд 50 мл хэмжээгээр өгөх хэрэггэй. Курс эмчилгээ нь арав хоног үргэлжилнэ. Дараа нь завсарлага авсны дараа эмчилгээг дахин үргэлжлүүлж болно. Завсарлах хугацаандаа ногоо, жимсний шүүс ууж, стресс тайлах ваннд орвол сайн байдаг.

Элэгний үйл ажиллагааг сайжруулах арга

            Ижил хэмжээтэй хиаг, нохойн хошуу, хагас хэмжээтэй халгайгаар бэлтгэсэн ханд нь элэгний үйл ажиллагааг сайжруулж, бэхжүүлдэг. Хандыг бэлтгэхдээ цайны гурван халбага холимгоо стакан усаар зайлаад буцалгах төдий хүртэл нь халаагаад хөргөж, тунгаана. Хэрвээ хүүхдийн тань элэг болон цөсний хэвийн үйл ажиллагаа алдагдсан байгаа бол хоол идэхээс хагас цагийн өмнө тал стаканаар өгөх хэрэгтэй. Шөнө хүүхэд, том хүн аль нь ч ууж болно. Энэ ханд нь эмчилгээний, урьдчилан сэргийлэх тун сайн үйлчилгээтэй. Бас элэгний үйл ажиллагааг дэмжих сайн үйлчлэлтэй өөр нэг ханд бол 300 грамм шувууны мэхээр, 50 грамм мөнхийн цэцэг авч түүн дээрээ хоёр стакан буцалсан ус хийж шөнө хандалж хонуулна. Харин өглөө нь тунгаасан хандаа шүүж устай хольж уух хэрэгтэй. Хэмжээний хувьд ямар нэг хязгаарлалт байхгүй. Энэ ханд нь насанд хүрсэн хүмүүст илүү тохирдог байна.

Таны сурталчилгаа