МӨРИЙТЭЙ ТОГЛОСОН ХОЁР АЛБАН ХААГЧИЙГ ЧӨЛӨӨЛНӨ
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Тэрбээр Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэмд төрийн өндөр албан тушаалтнууд гадаад, дотоодод мөрийтэй тоглох, ийм төрлийн газраар үйлчлүүлэхгүй байхыг заасан. Энэ хуулийг хэд хэдэн этгээд зөрчсөн. Тухайлбал, Гаалийн ерөнхий газрыг дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, МИАТ-ын Сөүл дэх төлөөлөгч С.Баатарцогт нарыг энэ хуулийн дагуу ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргалаа гэсэн юм. Мөн ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.