Цаг үеийн мэдээ

Шинэхэн зуун настын хандаар Холливудын оддын инээмсэглэлтэй болох боломжтой юм шүү. Ингэхийн тулд гадуур худалдаалж буй 100% гель авж болох эсвэл гэртээ байгаа зуун настыг хэрэглэж болно. Ингэхдээ шүдэндээ үрж, иллэг хийх маягаар үрнэ. Түүний дараа шүдээ ердийн байдлаар угаагаарай. Зуун настыг өдөр болгон хэрэглэж болох ба 14 хоногийн дараа таны шүд танан цагаан болохыг харах болно.

Гадилын хальсны дотор агуулагдах бодис нь хүний шүдэн дээр тогтдог өнгөрийг авах, өнгөлөх гайхамшигтай бодис агуулдаг гэнэ шүү. Гадил жимсний хальсны дотор талаар шүдний гадна дотор талыг арчаад, 5 – 7 минут байлгаж байгаад шүдээ угаагаарай. Хэдэн ч удаа давтаж болно.

Идэвхжүүлсэн нүүрсийг устай хольж цөцгийн мэт зуурмаг болгоно. Ингээд шүдэндээ түрхээд хоёр минут болгосны дараа амаа зайлаарай. Үүний дараа шүдээ оо -р цэвэрлээрэй. Долоо хоногт нэг удаа давтаж болно.

Таны сурталчилгаа