Цаг үеийн мэдээ

            Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газраас 2019 онд улс, нийслэллийн төсвийн хөрөнгөөр хийсэн тохижилтын ажлын талаар мэдээлэл хийлээ. 2018 онд 25 км явган зам гудамжийг тохижуулах даалгавар гарсан бол энэ жил  20 км замыг тохижуулахаар ажиллаж байгаа юм байна.

            Мөн 340 гаруй га талбайд томоохон цэцэрлэгт хүрээлэн хийхээр төлөвлөгдсөн байдаг бол энэ онд 66 га цэцэрлэгт хүрээлэн нэмж хийгдэхээр төлөвлөгдсөн байна. Өнөөдрийн байдлаар БЗД-ийн 3,4 дүгээр хорооны нутагт байрлах Хил хамгаалах ерөнхий газрын баруун талд томоохон хэмжээний спорт талбай хэрэгжилтийнхээ үе шатанд явж байгаа гэлээ. Мөн нийслэлийн Засаг даргын захирамжаар барилгажаагүй удсан газрыг чөлөөлж, дахин тохижуулах зураг төсөл нь хийгдэж байгаа юм байна.

            Нийслэлд ихэвчлэн  цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, спортын талбай,  амралтын талбай, унадаг  дугуйн зогсоол ,авто зогсоол  гэхчлэн есөн төрлийн тохижилт хийгддэг. 2018 онд батлагдсан Улаанбаатар хотын цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөөний судалгаанд дурдагдсанаар нийтийн эдэлбэр талбайд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ нь 2.3 метр квадрат байна гэж заасан байдаг. Дээрх тоо нь   гадны улсуудтай харьцуулахад тун бага үзүүлэлт юм. Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас гаргасан судалгаагаар 2030-2040 он хүртэл  нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ  96 метр квадрат байхаар тооцоо гарсан байна.

Таны сурталчилгаа