Цаг үеийн мэдээ

11 дүгээр сарын 7-нд болох үйл явдлын тойм:

09.00 цагт Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

09.00 цагт “Туушин” зочид буудалд ОБЕГ, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран хэрэгжүүлсэн “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн үр дүнгийн хурал болно. Утас: 86150069

09.30 цагт Хангарди ордны гадна талбайд Нэхмэлийн шар байрны оршин суугчид Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханд шаардлага хүргүүлнэ. Утас: 99072022

10.00 цагт Олон улсын Улаанбаатар их сургуульд “Оюутан залуучуудын эрүүл мэндийг дэмжих сарын аян”-ы хүрээнд Баянзүрх дүүрэгт байрлах их, дээд сургуулиудын оюутнуудад эрүүл мэндийн боловсрол олгох өдөрлөг болно. Утас: 88064025, 99774436

10.00 цагт Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ” сургалт болно.

11.00 цагт Монголын хүүхдийн урлан бүтээх төвд Монгол, ОХУ-ын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хамтарсан “Байкал говь” гар зургийн үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 88444845

11.00 цагт УБТЗ-ын Удирдах газарт Улаанбаатарт анхны галт тэргийг хүлээн авсны 70 жилийн ойд зориулан "Ган зам" хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийлэх ёслол болно. Утас: 99091674, 86114818

12.00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд АН-ын гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

13.00 цагт ХӨСҮТ-д Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон ДЭМБ-ын суурин төлөөлөгч нар тус төвийн ажилтай танилцана. Утас: 89115872

16.00 цагт ШУТИС-ийн Төв байранд “Нээлттэй боловсролын төв”-өөс “Нээлттэй боловсрол-Шинэ боломж” цахим хичээлийг танилцуулна. Утас: 99148148, 99247798

Таны сурталчилгаа