"ХУРИМТЛАЛТАЙ-ХУВЬЦААТАЙ ИРГЭН" АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Засгийн газрын тогтоолоор иргэд, хувьцаа эзэмшигчдэд хөрөнгийн зах зээл, үнэт цаас, хувьцааны талаар мэдээлэл олгох “Хуримтлалтай-Хувьцаатай иргэн” аяныг Монголын Хөрөнгийн биржээс 21 аймагт зохион байгуулж байна.10-р сарын 12-ноос эхэлсэн тус аяныг өчигдрөөс 11-р сарын 12-ны өдөр хүртэл Архангай аймагт үргэлжлүүлнэ.Засгийн газрын 296-р тогтоолд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааны өөрчлөлтийг холбогдох хууль, тогтоомж, анхан шатны баримтад тулгуурлан хянаж, нягтлах ажлыг зохион байгуулж, хувьцаа эзэмшиж байгаа иргэдийн бүртгэлийг энэ оны 12-р сарын эхний 7 хоногт багтаан дуусгаж үр дүнг танилцуулахыг даалгасан юм.