Өнөөдөр ажлын сүүлийн өдөр. Ажлын таван хоног эрч хүчтэй хөдөлмөрлөчихөөд амралтын хоёр өдрийг тав тухтай өнгөрөөх шиг сайхан зүйл үгүй. Ингээд эзэгтэй таны хоолны жорд амтат тарт хийх аргыг нэмж байна.
Суурь хийх орц:
Масло - 125гр
Сахар - 100гр
Өндөг - 1ш
Гурил - 260гр
Давс - 1чимх
Ванилла - 1ц/х
Filling:
Сүү - 2аяга
Өндөгний шар - 6ш
Сахар - 100гр
Эрдэнэшишийн цардуул - 1 а/х (эсвэл гурил хийж болно)
Ванилла - 1ц/х
Сream cheese - 200гр
Масло - 60гр
Хийх арга:
Хайлуулсан масло+сахар+давс+ванилла зэргээ холиод гурилаа зуурна. Үүнийгээ нэгд 25 граммаар бодож бага багаар таслан зориулалтын тартны төмөр хэвэндээ хэвлээд (ойролцоогоор 20 ширхэг болно) дээр нь сэрээгээр хатгаад шарах шүүгээнд 180 хэмд 10 минут шараад гаргана.
Хийх арга: Кремээ бэлдэхдээ эхлээд сүүгээ, сахар, ваниллатайгаа буцалгаад хөргөнө. Ахиад нэг төмөр саванд өндөгний шар, эрдэнэшишийн цардуулаа хийж сайтар хутгана. Үүн дээрээ сүүгээ бага багаар гоожуулж хийнгээ зөөлөн гал дээр буцалгана. Сайн хутгаж байхгүй бол наалдах гэмтэй. Нэг буцалгаад гаргана. Дээр нь масло, өрөөний хэмд зөөлөрсөн крем чийз зэргээ нэмж сайтар холиод бэлэн болно. Печеньэн суурь дээрээ кремээ хийгээд дээр нь дуртай жимсээрээ чимэглээрэй.