Цаг үеийн мэдээ

Хэвтэрт байгаа ээжийгээ асардаг 4-12 насны хүүхдүүдийн тухай сурвалжилгыг Ntv-н редакци цувралаар бэлтгэн хүргэж байгааг уншигч та бүхэн мэдэж байгаа билээ. Уг гэр бүлийн амьдралын хүнд хэцүү байдал олонд хүрсний дараа "Алтан Дорнод" ХХК-ийн захирал Т.Ганболд хүүхдүүдэд сар бүр 1 сая төгрөг өгөхөөр болсон. Тэгвэл өнөөдөр тэрээр эмнэлэгт хэвтэж байгаа ээжийг нь эргэж очиж уулзаад, тэдэнд байр авч өгөхөөр болсон байна. Ингээд бяцхан охидын нуруунаас  хүнд ачаа ховхорч үү хүүхдүүд дулаан, аюулгүй байранд амьдрах боллоо. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

 

Таны сурталчилгаа