Цаг үеийн мэдээ

         Мөөгөнцөр нь хүний биед маш хортой. Ялангуяа бага насны хүүхдийн тархи, мэдрэлийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, дархлааг сулруулдаг. Мөн мөөгөнцөртэй байр байшинд удаан амьдарвал хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй байна. Иймд та дараах аргаар гэрийнхээ мөөгөнцрийг арилгаарай.

Устөрөгчийн хэт исэл

Нэг цайны халбага ус төрөгчийн хэт исэл дээр ижил хэмжээтэй цагаан цуу, хүнсний сода хийж шүршигчтэй саванд хийнэ. Ингээд үүнийгээ гэрийнхээ мөөгөнцөртэй хэсгүүд рүү шүршээрэй.

Цагаан цуу

            Тус бодис нь бактер, нянг 99 хувь устгадаг. Нэг удаа цацахад тухайн хэсгийн 82 хувийг бактержүүлдэг. 1/2 аяга цагаан цууг шүршдэг саванд хийнэ. Үүнийгээ мөөгөнцөртэй хэсэгт цацаад 1 цаг хүлээх хэрэгтэй. Цагийн дараа тухайн хэсгийг чийгтэй алчуураар арчиж хатахыг нь хүлээгээрэй. Хэрэв мөөгөнцрийн таагүй үнэрийг арилгахыг хүсвэл, нимбэгтэй усаар шүршээрэй.

Цайны модны тос

            Тус эфирийн тос нь харьцангуй үнэтэй боловч, мөөгөнцрийг маш сайн арилгадаг. Та нэг аяга усанд, 2 цайны халбага цайны модны тос хийж сайтар холино. Ингээд үүнийгээ шүршигчтэй саванд хийж, мөөгөнцөртэй газрууд руу цацаж өгөөрэй.

Хүнсний сода

           Хүнсний сода, цагаан цуу, усыг ижил хэмжээтэй хооронд нь хольж шүршигчтэй саванд хийнэ. Ингээд үүнийгээ хөгцтэй хэсэгт цацаж хэсэг байлгасны дараа чийгтэй алчуураар арчиж авна.

Таны сурталчилгаа