2020 онд нийслэл Улаанбаатар хотод VII “Азийн хүүхдүүд” олон улсын наадам зохион байгуулагдах ёстой байсан ч Монголын тал тус тэмцээнийг зохион байгуулахаас татгалзлаа” хэмээн наадмыг зохион байгуулах хорооны тэргүүн Владимир Максимов мэдэгджээ. Тус мэдэгдэлд “Зохион байгуулагч орон татгалзлаа гээд наадам цуцлагдахгүй, өөр оронд явагдана. Одоогийн байдлаар гурван орон саналаа ирүүлсэн. Эдгээр улсуудын нэрийг бид зарлах болоогүй байна” гэж дурджээ.
Манай улсын хувьд Азийн хүүхдийн наадмаас татгалзсан шалтгаан нь ирэх жил Олон улсын залуучуудын ногоон наадмыг хүлээн авахаар болсонтой холбоотой гэнэ. Ногоон наадам ирэх жилийн есдүгээр сарын 13-19-нд Улаанбаатарт Азийн олимпийн зөвлөлөөс ЮНЕСКО-гийн ивээл дор зохиогдох юм. Уг наадамд 195 орны 18 хүртэлх насны тамирчид оролцох юм байна.