Цаг үеийн мэдээ

            Гэрийн тоосны хачиг нь хивс, дрож, ор, дэрэнд, зөөлөн мебель, үслэг тоглоомын үсэнд олон хөлөөрөө зүүгдэн амьдардаг. 0,1-0,5 мм жижигхэн учир хүний нүдэнд харагддаггүй. Тоосны хачиг нь хаздаггүй хүний гуужсан арьс, хагаар хооллодог. Харин хачигны ялгадас амьсгалын замаар  орсноор хүний биед янз бүрийн хариу урвал үзүүлдэг. Үүнийг тоосны харшил гэж нэрлээд байгаа юм. Хүүхдийн гуурсан хоолойн багтраа  болон харшлын өвчний 80 хувь гэрийн тоосны хачгаас үүсдэг. Орчин үеийн тоос арчигч, тоос сорогч тоосны хачгийг устгадаг болжээ.

Таны сурталчилгаа