Цаг үеийн мэдээ

         Орхон аймагт барьж буй 315 айлын түрээсийн орон сууцны 70 хувийг түрээсээр, 30 хувийг худалдан борлуулахаар боллоо. Уг шийдвэрийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар шийдвэрлэжээ. Нийт 315 айлын орон сууцны 23 хувийг залуу гэр бүлд, 15 хувийг хувийн байгууллага болон бизнес эрхлэгчдийн төлөөлөлд, 20 хувийг өндөр настанд, 5 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд, 5 хувийг өрх толгойлсон эцэг, эхэд, 2 хувийг байгалийн гамшигт өртсөн иргэдэд, 25 хувийг төрийн албан хаагчдад олгохоор шийдвэрлэжээ.  Шалгаруулалтыг сугалаагаар явуулах юм байна. Мөн нэг өрөө байр түрээслэх хүсэлтэй бол сарын 600 мянга, хоёр өрөө бол 800 мянга, гурван өрөө бол сарын нэг сая төгрөгийн орлоготой байх ёстой юм байна.

Таны сурталчилгаа