СУРАГЧДЫН АМРАЛТЫГ ДУР МЭДЭН ӨӨРЧИЛСӨН ҮЙ ЦАЙ СУРГУУЛИЙГ ТОРГОЖЭЭ
Ерөнхий боловсролын Үй цай сургууль дур мэдэн сурагчдын амралтын хугацааг өөрчилсөн байна. Тус сургууль 2019-2020 оны хичээлийн жилийн 1 дүгээр улирлын сурагчдын амралтын хугацааг өөрчилж Бага, дунд боловсролын тухай хуулийн 15.4. “Хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах болон суралцагчдын амралтын хугацааг энэ хуулийн 15.3-т зааснаас бусад нөхцөлд өөрчлөх, хичээлийг түр хугацаагаар хаахыг хориглоно” заалтыг зөрчжээ. Тиймээс Үй цай сургуулийг зөрчлийн тухай хуулийн 9.2-ийн 2-т “Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах, эсхүл суралцагчдын амралтын хугацааг Бага, дунд боловсролын тухай хуульд зааснаас бусад үндэслэлээр өөрчилсөн, эсхүл хичээлийг түр хугацаагаар хаасан бол хуулийн этгээдийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу торгуулийн арга хэмжээ авсан байна.