Зайрмаг гэдэг амттанаас татгалзаж чаддаг хүн цөөн. Ямар ч үед ямар ч улиралд байнга хэрэглээнд байх энэ амттаныг гэртээ хийх аргыг зааж өгье. Энэ бол маш амархан, аманд ороод ууссан амтат зайрмаг юм.
Орц:
Чихэртэй аарц -250гр
Хуурай крем - 1 уут
Сүү - 200мл
Зөөхий - 4 амны халбага
Орео пичень - 1 бүтэн
Ванилин сахар - 1 уут
Хийх аргачлал:
Хуурай крем дээр сүү хийгээд өндөр хурдаар өтгөртөл миксэрдэнэ. Крем дээрээ 4 халбага зөөхий хийнэ. Мөн тасалгааны хэмд зөөлөрсөн чихэртэй аарц хийгээд миксэрдэнэ. Ореог дурын аргаар бутлаад крем дээрээ хийгээд сайтар холиод хутгана. Зайрмагны хэлбэртэй тусгай савтай бол савандаа хуваагаад хийнэ. Хөлдөөгчинд 4 цагаас дээш байлган хөлдөөнө. Хэвнээс салгахдаа ширээн дээрээ хэд хэд цохиод хөндийрүүлээд салгаарай. Ингээд таны хийсэн амтат зайрмаг бэлэн боллоо.