Солонгос улс боловсролыг нэгд тавьдаг орон юм. Тэр ч утгаараа ирээдүйн чадварлаг боловсон хүчин болж эх орноо авч явах сурагчдынхаа элсэлтийн шалтгалтад дор бүрнээ анхаарч, санаа тавьдаг байна. Ингээд нэгэн хүүгийн жишээг дор өгүүлье.
Төгсөлтийн шалгалт өгөх байсан сурагч хүү шалгалтандаа шөнөжин бэлдэж хоноод өглөө нь шалгалт болохоос хэдхэн минутын өмнө сэржээ. Тэрээр энэ шалгалтыг өгч чадахгүй бол бүхэл бүтэн нэг жил өнжихөөс гадна түүний хичээл зүтгэл үр дүнгүй болох байлаа. Сурагч хүүгийн гэр Мапу хэмээх дүүрэгт байдаг бөгөөд шалгалт өгөх сургууль нь гэрээс нь 5.8 км зайтай. Мөн сургууль Сөүлийн хамгийн их түгжээтэй хэсэгт байдаг бөгөөд
Мапугаас сургууль хүртэл нь багадаа 20 минут зарцуулна. Хүү дүүргийнхээ цагдаагийн газарт уйлан учраа хэлэхэд цагдаагийн ажилчид түүнийг машиндаа суулган маяакаа асаан давхисан байна. Өглөө ажил эхлэх цаг учир маш их түгжрэлтэй байв. Цагдаагийн машин цагаан хоолойгоор "Уучлаарай төгсөх шалгалтаа өгөх сурагч шалгалтаасаа хоцрох гээд байгаа тул зам тавьж өгөхийг хүсэж байна" гэхэд бүх машин цагдаагийн машинд зам тавьж өгч байлаа. Учир нь төгсөлтийн шалгалт хэчнээн чухал болохыг тэд бүгд мэднэ. Ийнхүү 20 минут зарцуулдаг газар цагдаагийнхан 7 минутын дотор сургуулийнх нь гадна хүргэж иржээ. Шалгалт эхлэхээс хоёрхон минутын өмнө аж. Солонгос улсад төгсөлтийн шалгалт гэдэг сурагчдад маш том хариуцлагатай өдөр байдаг байна. Энэ өдөр ихэнх албан байгууллагууд төгсөлтийн шалгалт өгөх хүүхэдтэй бол ажилтандаа чөлөө өгөх, хоцорч ирэхийг хүлээн зөвшөөрдөг. Цагдаагийн газрын зүгээс нэмэлт хүч гарган сургуулийн ойр орчимд түгжрэл үүсгэхгүй байх, сигнал дохиолол ашиглахыг хориглодог. Мөн цагдаагийнхан энд тэнд цагдаагийн машинаа байрлуулж хоцрох магадлалтай сурагчдыг хүргэж өгөхөд бэлэн байдалтай байдаг байна. Ийнхүү энэ улсын хүмүүс ирээдүйд эх орноо авч явах боловсон хүчингээ бэлдсэн шиг бэлддэг ажээ.