Урлаг тэр тусмаа сонгодог урлагт баримтлах дэг журам, хувцаслах соёл, биеэ зөв авч явах дүрэм гэж бий. Тэр тусмаа урлагийг сонсож таашаан алга ташихад хүртэл тохиромжтой цаг хугацаа байдаг аж.
Симфони найрал хөгжим төгөлдөр хуурын концерт нь хэд хэдэн хэсгээс бүрддэг. Үүнийг хөтлөгчийн зарлалаас мөн хөтөлбөртэй танилцсанаар мэдэх боломжтой. Иймд концертын нэг хэсэг дуусаагүй үед ая (сонат, симфони, сюит) хооронд алга ташдаггүй. Нэг хэсэгт хамаарах эхний бүтээлийг тоглоод хөгжимчид богино пауз авч, дараагийн хөгжмийг үргэлжлүүлэн тоглодог учир, энэ хооронд зөвхөн сонсож таашаах нь сонгодог урлагийн ертөнцөд уламжлал болон тогтсон соёл билээ. Тиймээс та концертын эхэнд удирдаач гарч ирж ёслоход мөн концертын төгсгөлд алга нижигнүүлэн таших тохиромжтой.