ОРХОН АЙМАГТ ГАЛТ ЗЭВСГИЙН ТООЛЛОГО ЯВУУЛЖ БАЙНА
Орхон Аймгийн Цагдаагийн газраас есдүгээр сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 20 хүртэл иргэд, аж ахуйн нэгжийн мэдэлд байгаа галт зэвсгийг бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Энэ хугацаанд галт зэвсгээ Цагдаагийн газарт бүртгүүлэхгүй бол Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авна гэдгийг анхаарууллаа. Галт зэвсгийг бүртгүүлэхдээ тухайн галт зэвсгийг эзэмшигч өөрийн биеэр галт зэвсгээ авчрах шаардлагатай юм байна. Орхон аймагт өнгөрсөн оны байдлаар 1140 галт зэвсэг байсан бол энэ жилийн тооллого эхэлснээс хойш 80 хувийн бүртгэлийн ирцтэй байна.