Энэ дэлхий дээр амьдран буй хэдэн тэрбум хүмүүс хоёр төрлийн л биеийн жинд анхаарал тавьдаг аж. Үүнд дийлэнх нь гоолиг туранхай харагдахыг хүсдэг бол цөөн хувь нь жин нэмэх хүсэлтэй явдаг юм байна. Ингээд энэ удаад биеийн жинг эрүүлээр хэрхэн нэмэх талаарх зөвлөгөөг хүргэж байна.
Эрүүлээр таргалуулдаг хүнснүүд:
-Самар болон үр тариа
-Туна загас
-Тослог ихтэй тараг, сүү, бяслаг
-Жигнэмэг
-Амуу тариа
-Жимс, ногоо
-Хөнгөн зуушнууд
Цагаар хооллох
Өдөрт 5-6 удаа бага багаар тогтмол хооллох хэрэгтэй. Ингэх нь ходоодны хоол боловсруулах чадварыг нэмэгдүүлж, бодисын солилцоог сайжруулдаг. Улмаар хүний ходоод байн байн хоол нэхдэг болж дуршил чинь ч нэмэгдэж, бага идсэн ч хамаагүй хоолыг чинь гүйцэд шингээж эхэлдэг байна.
Илчлэгээс гадна шим тэжээл
Өөх тос ихтэй түргэн хоол, чипс, чихэр боов, өндөр сахарын агууламжтай бүх хүнс өөхөн давхаргыг чинь л нэмэгдүүлнэ үү гэхээс биеийн бодит жинг чинь нэмж чадахгүй. Харин оронд нь уураг ихтэй хүнс, бүх төрлийн мах, хөнгөн зуушаар өдөр тутмын хооллолтоо соль. Калориос гадна биенд чинь өгөх шим тэжээлийг нь хардаг бай. Самар, самрын тос, үр тариа, чавганы тос, авокадо, цөцгийн тос зэрэг нь эрүүлээр таргалуулдаг бүтээгдэхүүнүүд юм. Амьтны гаралтай өөх тос нь эдгээртэй адил ч гэсэн муу холестролыг үүсгэдгээрээ ялгаатай. Сахарын өндөр агууламжтай жүүсний оронд ус ууж, майонезний оронд зууш салатаар хоолло. Хатаасан жимсийг байнга хэрэглэ. Хоол орлуулсан шингэн мөн тохиромжтой байдаг. Шөл, салат, амуу тариа, зууш зэргийн дээр нь хачир маягаар самар ид. Төмсийг хоолондоо байнга хэрэглэж, оливийн тос, цөцгийн тос, бяслаг зэргээр амтал. Мөн оливийн тосыг мартаж болохгүй.
Булчингийн жингээ нэмэгдүүл
Зөвхөн өөхөн давхаргаа нэмээд зогсохгүй булчингийнхаа жинг ч бас нэмэгдүүлэх хэрэгтэй. Бүх төрлийн уураг ихтэй хүнс, загасны мах, тахианы мах, өндөг, хар талх, гурвалжин будаа зэргийг хооллолтынхоо цэсэнд заавал оруул. Фитнесст яв! Дээрээс нь маш сайн унтаж амрах нь булчингийн өсөлтийг дэмждэг.
Хоолны дуршлаа нэмэгдүүл
Хоол идэхийнхээ өмнө алхах нь аппетитийг чинь нэмэгдүүлэх хамгийн үр дүнтэй арга. Өлсөөгүй үедээ хамгийн дуртай хоолоо сонго. Ус уух, жимсний амтлаг үнэр ч дуршлыг чинь сэдрээгээд ирнэ.
Унтахынхаа өмнө ид
Гэхдээ хүнд төрлийн хоол биш хөнгөн хоол сонго. Бяслаг, жимс, зууш гэх мэт. Хооллосныхоо дараа хэвтэж амар.