Цаг үеийн мэдээ

Өнгөрсөн пүрэв гараг буюу арван нэгдүгээр сарын 21-нд Сүхбаатар дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт дулааны шугам сүлжээний худгаас халуун ус алдсан байна. Харин дотор нь хоёр хүн байна гэсэн дуудлага Нийслэлийн Онцгой Байдлын албанд иржээ. Ийнхүү дуудлагын дагуу Аврах ангийн 13 албан хаагч яаралтай очиж, холбогдох арга хэмжээг авсан байна.

Хоёр метр урт, хоёр метр өргөн, дөрвөн метр гүнтэй тус худагт ус дүүрч, дулааны шугам ажиллах боломжгүй болсон байсан тул түр хааж, усыг соруулан, нэр, нас, харьяалал тодорхойгүй хоёр иргэний цогцсыг гарган авч цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

 

 

Таны сурталчилгаа