Монголын дизайнеруудын холбооноос 32 жил тасралтгүй зохион байгуулагдаж буй “Гоёл” наадам тун удахгүй хөшгөө нээх гэж байна. Загварын ертөнцийнхний хувьд оны тэргүүн наадам гэж хэлж болох “Гоёл" наадмаас Монголын урдаа барьдаг загвар зохион бүтээгчид, загвар өмсөгчид төрөн гардаг учраас өрсөлдөөн ихтэй байдаг билээ. Уг наадмын эхлэл буюу "Mongolian fashion week" Blue sky towert 11 дүгээр сарын 26, 27, 28-нд болох юм байна. Шилдэг дизайнеруудын урласан шинэ брэндүүд тайзнаа амилах Гоёл - 2019 наадамд энэ жил 80 орчим загвар өмсөгчид оролцох бөгөөд топуудаас Т.Туяамаа, О.Уянга, Э.Сэлэнгэ, О.Пүрэвдулам, Х.Бадамгэрэл, Г.Уранцэцэг, Ч.Ундрах нар оролцох аж. Нөр их хөдөлмөр, ур чадвар, өрсөлдөөн гээд асар их хөлс нулимс урсдаг энэ л наадмын түрүү жилийн топ моделиор загвар өмсөгч Т. Халиунаа тодорч байсан билээ. Тэгвэл энэ жилийн хувьд ТОП МОДЕЛЬ-оор шалгарах өндөр магадлал бүхий хоёр загвар өмсөгчийг Зөгий.мн сайт нэрлэж байна.
Тэд бол "Мисс Монголиа-2012" тэмцээний ялагч загвар өмсөгч Д.Долгион, загварын ертөнцийн архагууд "юм дуулгах хүүхэд" хэмээн үнэлсэн Нармандах нар юм. Гэхдээ наадмын эцсийн дүн 11 дүгээр сарын 30-нд гарч, 2019 оны Шилдэг Топ модель тодрох юм.