Стресс нь хүний биеийн хэцүү нөхцөл байдалд гаргадаг хариу үйлдэл юм. Өнөөгийн нийгэмд замын түгжээ, хүн амын нягтаршил, орчны бохирдол гэх мэт олон хүчин зүйлс хүний стрессийн төвшинг нэмэгдүүлж байна.
Стресс нь хүний сэтгэлзүйн эрүүл мэндэд муугаар нөлөөлөхөөс гадна арьсны эрүүл байдалд маш аюултай. Учир нь удаан хугацааны хуримтлагдсан стресс нь хүний арьсыг эмзэг болгож улмаар улайж загатнуулах шинж тэмдгийг бий болгодог.
Мөн стрессээс болж хүний бие зарим нэг гормоныг ихээр ялгаруулдаг. Үүний нэг жишээ бол кортисол. Кортисол ихээр ялгарснаар арьсан дээр гардаг батгыг нэмэгдүүлж арьсны тослогийн балансыг алдагдуулдаг. Тийм учраас стресс манажемент буюу стрессийн зохицуулалт арьсны эрүүл байдалд маш чухал үүрэгтэй.
Стрессээ зохицуулах энгийн аргуудыг танилцууля
1. Дасгал хийх- Дасгал хөдөлгөөн хийсний дараагаар биеэс эндорфин хэмээх гормон ялгардаг ба энэ нь хүнийг аз жаргалтай болгодог.
2. Хэн нэгэнтэй ярилцах
3. Стресс бий болгодог хүчин зүйлүүдийн шийдлийг олох
4. Бясалгах
5. Эртнээс урьдчилан төлөвлөх- ажлаа төлөвлөснөөр дээр дурдсан стресс бий болгогч хүчин зүйлсийн нэгийг зохицуулах боломжтой болно.Бидний гоо үзэсгэлэнд хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүнээс эхлүүлээд иддэг хоол, орчин тойрны хүмүүс хүртэл нөлөөлдөг. Ийм учраас энэ бүх зүйлд зав гарган арьсаа эрүүл байлгаарай.
Эцэст нь хэлэхэд үргэлж азжаргалтай байж инээмсэглэх нь ямар ч асуудлын эхний зөв шийдэл болох болно шүү.