Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой, Атар газар эзэмшсэний 60 жилийн ойг тохиолдуулан, Төрийн алба болон Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын баталгаа болсон хүнс хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан ажилтнуудыг Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон медиалаар шагнасан байна. Шагналыг /2019.11.25/ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан баяр хүргэж, гардуулан өглөө.
Тодруулбал Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Гантөмөрийн Наранцэцэг, Доржгочоогийн Ариунбаяр, Алтангадас одонгоор Түмэнжаргалын Отгонжаргал, Бадарчийн Отгонцэцэг, Хөдөлмөрийн хүндэт медалиар Лаваг Отгонболор, Чимэд-Очирын Эрдэнэчимэг нарыг тус тус шагнасан байна.