Цаг үеийн мэдээ

2025 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Ажил хийх эсвэл бусад хүмүүст туслахдаа бага ярьж, ихийг хийх хэрэгтэй. Таны хувьд хамгийн гол зүйл нь ойр дотнынхоо хүмүүстэй сэтгэл санаагаараа холбоотой байх явдал байна. Од эрхсийн нөлөөгөөр ажил хэрэгт тодорхойгүй байдал үүснэ. Өөрийн мэдлэг чадварт итгэлгүй байх үед таагүй явдал гарч мэднэ.     

Үхэр: Тохиолдлын хүмүүстэй харилцаа холбоо бүү тогтоо. Хэрэв танд одоогийн нөхцөл байдлаа өөрчлөхөд хүнд байвал хувь заяандаа бүү гутар. Санаа бодлоо бүгдийг гүйцэлдүүлэх гэж хэт хичээх хэрэггүй. Таны шургуу байдал итгэлээ алдахгүй байх чадвартай тань зөв хосолж байж амжилтад хүргэнэ.   

Хамтатгах: Ашигтай мэдээлэл олж авч цаг алдалгүй өвөрмөц шийдвэр гарга. Та өөрөө ч гайхахаар ухаалаг шийдвэр гаргаснаар боломжийн орлого олно. Олон хүнтэй уулзах бөгөөд хувийн амьдралд нааштай өөрчлөлт гарна. Та аль болох хүмүүсийг өөртөө татах хэрэгтэй. Шаардлагатай үйл ажиллагаагаа цаг алдалгүй хийж эхлэхгүй бол амжилт танаас өөр хүнд шилжиж болно.     

Мэлхий: Энэ өдөр танд элдэв уур уцаар төрж, тогтворгүй байдал үүснэ. Өөрийгөө хэт хүчлэхээргүй ажиллах хэрэгтэй. Санамсаргүй байдлаар эвгүй байдалд орж мэднэ. Төрөлхийн сайхан сэтгэлтэй хүмүүсийн хувьд удалгүй нөхцөл байдал хэвийн болно. Бусдын нөлөөнд хэт орж болзошгүй. Дотнын хүнийхээ ч үгэнд хэт авталгүй, өөрийнхөө зүрх сэтгэлийг сайн сонс.    

Арслан: Олон нийтийн үйл ажиллагаа эргэн тойронд өрнөнө. Бусдаас ялгарах хүсэл тэмүүлэл би болох магадлалтай. Гэхдээ өөрийн үзэл бодлыг зөв илэрхийлэх цаг үе. Бусдын эрх ашгийг хөндөх байдал нэлээд гарна. Ойр дотнын хүмүүстээ итгэх хэрэгцээ ч ихэснэ. Дотоод бодол санаагаа хүн бүрд ил гаргахаас зайлсхий.     

Охин: Өөрийн үзэл бодлыг хамгаалж гарч чадна. Гэвч ажил хэргийн ахиц зогсонги байдалд орж ч мэднэ. Энэ бүхэн аж ахуйн асуудалд хэт их анхаарснаас ч улбаатай байх. Санхүүгийн асуудлаа хурдтай бөгөөд зоригтой шийд. Харин хайр сэтгэлийн асуудал дээр та зөөлөн, ухаалаг байх хэрэгтэй. Өнөөдөр таны үг хүчтэй байх тул дотроо сайн цэгнэ.     

Жинлүүр: Та бусдын үйлдэлд таарсан хариу барь. Эс тэгвээс хэн нэгнээс хараат байдалд орно. Өөрийгөө зөв илэрхийл. Зан ааш тань муудаж магадгүй байна. Та аливаа зүйлд шударга хандахыг хүссэн ч, таны үг үйлдлийг хүмүүс эсрэгээр нь хүлээн авна. Ажил дээр уур амьсгал тааруухан байвал хувийн ажлаа хөөцөлдөх нь дээр байх.

Хилэнц: Найз нөхөд, ах дүүсээрээ цуглаж үдшийг хамтдаа өнгөрүүлж магадгүй. Санамсаргүй эсвэл удаан уулзаагүй зочин ирвэл гайхах хэрэггүй. Өнөөдөр зочломтгой зангаараа гайхуул. Бусдыг өөрийн ур чадвараар гайхуулах боломж гарч ирнэ. Хувийн харилцаа илүү мэдрэмжтэй бөгөөд уян хатан байхыг шаардаж мэднэ.

Нум: Шинэ шийдэл танилцуулах, өөрийгөө бусдад мэдрүүлэх гэж буй бол энэ үеийг ашигла. Нарийн бодож, эргэлзэж байсан шийдвэрээ өнөөдөр гаргахад алдах зүйлгүй. Гэнэтийн учралд бэлэн байх хэрэгтэй. Үгүй бол та эвгүй байдалд орно. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудал үүсэж магадгүй.     

Матар: Найрсаг бөгөөд анхааралтай байх өдөр. Хайртай хосууд итгэлтэй, бат бөх харьцааг үүсгэж чадна. Сэтгэл санаа зовоосон зүйлийг эргэн бодохоос зайлсхий. Эргэн тойрондоо таагүй харьцаа бүү үүсгэ. Таны зөв үйлдлийг шүүмжилсэн ч хариуг нь өгөх гэж яарах хэрэггүй. Өөрийн санаа бодлоо бүү тулга. Амьдралд аз жаргал бий болгох үйл явдал болно.     

Хумх: Зарим ажлыг эртнээс нухацтай төлөвлөх хэрэгтэйг өөртөө ойлгуул. Хянуур тооцоотой, тодорхой хэмжээнд хямралтай эвлэрч зохицох өдрүүд угтаж буйг цаг үргэлж сана. Гадаад нөхцөл байдлыг сайн судал. Үлгэр жишээ болохуйц амжилттай хүмүүсээс үргэлж суралцахыг хичээ. Сонирхолтой мэдээлэл олж авах боломж гарна.     

Загас: Уран бүтээлч хүмүүст алдар хүнд ирэх бололтой. Мөн албан тушаал ахих ч магадлал нэмэгдэнэ. Бүх нөхцөл байдалд тэвчээртэй байх нь зөвдөнө. Энэ өдөр ямар ч ажил эхлэх байсан дүн шинжилгээ хийж, баримтуудыг харьцуулах нь тохиромжтой. Хувийн ур чадвар сайтай хүмүүстэй хамтарч байх хэрэгтэй. Олон нийтийн арга хэмжээ, хурал цуглаан зохион байгуулбал амжилттай болно.

Таны сурталчилгаа