Улс тунхагласны баяр, Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр энэ жил дараалан тохиож байна. Хоёр өдөр дарааллан амарч буй энэ өдрүүдээр хаана, юу үзэж болох талаар мэдээлэл хүргэж байна.
Арваннэгдүгээр сарын 26-нд
Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласны 95 жилийн ойн хүрээнд жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ.
Монгол Цэргийн музейгээс зохион байгуулж буй "Түүх өгүүлэхүй" үзэсгэлэн УИД-ийн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийнэ.
МҮЭСТО-нд "Их талын шуранхай" Монгол бахархлын өдөрт зориулсан концерт
Монгол бахархлын өдөрт зориулсан уран бичлэгийн “Мөнх тэнгэрийн бичиг-2019” сурагчдын бүтээлийн үзэсгэлэн гарна.
Арваннэгдүгээр сарын 27-нд
Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн "Чингис хаан" одон гардуулах ёслол Төрийн ордонд болно. Энэ жил 11 хүний бүрэлдэхүүнтэй "The Hu" хамтлагт олгохоор болсон билээ.
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 95 жил, Их Эзэн Чингис хааны мэндэлсний 857 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан шигшмэл 128 бөхийн барилдаан “Буянт-Ухаа” спорт цогцолборт болно.