Түлэгдэлт тэр тусмаа бага насны хүүхэд түлэгдэх дуудлага ихсэх болсон энэ улиралд та бүхэнд дараах зөвлөгөөг хүргэж байна.
Түлэгдэлтийг эмчлэх арга хэмжээ нь түлэгдэлтийн зэрэг, хамарсан талбай зэргээс шалтгаалж өөр өөр байдаг. Мөн түлэгдэлтийг үүсгэж буй хүчин зүйлээс хамааран тусламж үйлчилгээ үзүүлнэ. Хэрэв галд шатаж буй бол галыг нь яаралтай унтраах бөгөөд зугатаж гүйж, сандарч болохгүй. Цахилгааны түлэгдэлт бол гүйдлийг заавал биеэс салгаж дараагийн тусламжийг үзүүлнэ. Харин хүчил шүлтээр түлэгдсэн бол их хэмжээний усаар угааж, урсгаж үйлчлэлийг багасгана.
1-р зэргийн түлэгдэлт: Энэ нь хамгийн хөнгөн түлэгдэлт буюу зөвхөн арьсны өнгөн хэсэг түлэгдэнэ. Арьс энэ үед улайж, хорсдог. Ихэнхдээ наранд түлэгдэхийг 1-р зэргийн түлэгдэлтэнд оруулдаг.
2-р зэргийн түлэгдэлт:- Энэ үед арьсны өнгөн хэсэг түлэгдэхээс гадна 2-р давхарга мөн түлэгдэнэ. Хэрвээ таны түлэгдэлт 2-р зэргийн түлэгдэлт бол арьс хавагнаж, цэврүү үүсэх шинж тэмдэг илэрнэ.
3-р зэргийн түлэгдэлт:- Энэ үед арьсны бүх давхарга түлэгдэх ба танд ямар ч өвчин мэдэгдэхгүй. Учир нь арьсны мэдрэлийн цэгүүд гэмтдэг. Арьсны өнгө өөрчлөгдөж хар, цагаан, эсвэл бор болно.
Түлэгдэлт үүссэн үед анхны тусламж
Хэрвээ таны түлэгдэлт 1-р түвшний бол та гэрийн нөхцөлд анхны тусламж үзүүлэх боломжтой. Харин 2, 3-р түвшний бол та яаралтай эмнэлэгт хандаарай.
Түлэгдсэн хэсгийг урсгал болон хүйтэн усанд 5 минут орчим байлгаарай. Гэхдээ мөс хэрэглэж болохгүй. Энэ нь арьсыг гэмтээх магадлалтай юм. Харин хүйтэн жин тавьж болно.
Түлэгдсэн хэсгийг боолтоор боож болохгүй. Боолт нь агаар орох боломжгүй болгодог тул эдгэрэх хугацаа нь удаашруулна.
Аналгин ч юм уу, өвчин намдаах ямар ч төрлийн эмийг түлэгдэлтийн үеийн өвчин намдаах зорилгоор хэрэглэж болно.
Түлэгдсэн газар хүрэхээсээ өмнө гараа сайтар угаагаарай. Гараа аль болох цэвэрхэн байлгах хэрэгтэй. Бохир оруулж болохгүй.
Хэрвээ түлэгдсэн газар ямар нэг эд материал, эсвэл хувцас, даавуу наалдсан бол эмнэлэгт очих хүртлээ оролдож болохгүй. Оролдох аваас цус алдах магадлалтай юм. Түлэгдсэн үед үнэт эдлэл, хувцас хунараа хурдан тайлах хэрэгтэй. Энэ нь биеийн температурыг бага ч гэсэн бууруулахад туслана.
Хэрвээ түлэгдэлт 2,3 р түвшнийх бол яаралтай түргэн тусламж дуудах эсвэл эмнэлэг рүү явна. Түлэгдэлт 3-р түвшнийх бол хүйтэн усанд хүргэж болохгүй. Ер нь бол гэрийн нөхцөлд ямар ч арга хэмжээ авах хэрэггүй гэсэн үг юм.
Хүн ихээр түлэгдсэн үедээ шоконд орох тохиолдол гардаг тул энэ үед түлэгдсэн хүнд хэрхэн арга хэмжээ авах, тэдэнд хэрхэн туслах ёстойг эмнэлэг рүү утасдаж яаралтай мэдээлэл аваарай.
Өвчин намдаах, улайлтыг багасгах зорилгоор лосион, крем, тос, гутлын тос, сахар, товуд түрхэж нааж болохгүй.
Түлэгдэлтээс үүссэн цэврүүг оролдож болохгүй. Хүчээр цоолж шахаж огт болохгүй. Энэ нь халдвар орох нөхцөлийг бүрдүүлэх ба их өвдөлт мэдрэгдэнэ. Харин цэврүү өөрөө аяндаа хагарвал усаар хурдан угааж цэвэрлээрэй.
.
AbdulAntep
2024-09-07
Стильные заметки по подбору необычных видов на каждый день. Статьи стилистов, события, все дропы и мероприятия. https://ouptel.com/read-blog/43379
Clintonben
2024-10-10
Стильные заметки по подбору необычных луков на любой день. Обзоры экспертов, события, все показы и мероприятия. https://watches.superpodium.com/