Бүсгүй хүн бүрийн нууцхан мөрөөдөл бол өө сэвгүй толигор арьс юм. Харин сайхан арьсыг бий болгох шидэт дохиур гарт тань бий гэдгийг мэддэг бүсгүйчүүд ховор. Тэгвэл яг одоо арьсыг тань гайхамшигтай тунгалаг, өө сэвгүй болгох шидэт маскны жорыг танилцуулья. Энэхүү маскыг туршсан бүсгүйчүүд энэ жорыг өөрийн гоо сайхны нууц болгосон гэдгийг дуулгая.
Энэ маскны орцонд хоёр л бүтээгдэхүүн ордог. Органик өтгөн тослог тараг, турмерик хоёр юм. Та хоолны хоёр халбага таргыг цэвэрхэн аяганд хийгээд дээрээс нь турмерикээ сахарны жижиг халбагаар талыг хийгээрэй. Ингээд тараг турмерик хоёроо холилтол сайтар хутгаад уг зуурмагаа нүүрэндээ жигд тарааж түрхэнэ. Ингээд тараг хаттал буюу ойролцоогоор 15–20 минутын дараа бүлээн усаар тарагыг сайтар угааж арилгана.
Турмерикний шар өнгө арилахгүй бол лосьион хөвөнд шингээгээд нүүрээ арчаарай. Маскны үр дүнг ганцхан удаагийн оролдлогоор танд мэдрэгдэх болно.
Тараг арьсанд хангалттай тэжээл өгч цайруулах үйлчилгээг үзүүлнэ. Харин турмерик нь хүчлээр баялаг бөгөөд арьсанд түрхэхэд коллагены ялгарал идэвхжинэ. Мөн турмерик нь ниацин хэмээх арьсны гэмтсэн эсийг сэргээхэд туслах бодис агуулдаг бөгөөд арьсан дээрх толбо, сэвхийг цайруулах ид шидтэйн дээр нүхжилтийг багасгаж, арьсыг булбарай болгоно. Ингээд бүсгүйчүүд минь уг маскыг туршиж, өөрийн гоо сайхныг аврах нууцыг нээгээрэй, амжилт хүсье.