Цаг үеийн мэдээ

 

Хөгжингүй улс орнууд 24 цагийн турш хүний зүрхний цохилтыг хэмжиж, хянах төхөөрөмжүүдийг тогтмол ашиглаж зүрхний цочмог шигдээс өвчнөөр өвчлөх болон түүнээс болж нас барах эрсдэлийг мэдэгдэхүйц бууруулсаар байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр зүрхний шигдээс өвчин нь дэлхий дээрх хамгийн түгээмэл үхлийн шалтгаан ба жил бүр 300 гаруй мянган хүн энэ төрлийн өвчнөөр нас бардаг. Харин Монголчуудын дунд цусны даралт ихсэлт, тархины харвалт, зүрхний шигдээс нь нийт өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаанууд ба энэ дундаас хамгийн их залуужиж буй өвчин бол зүрхний шигдээс юм. Дэлхий нийтээр энэ өвчлөлтэй тэмцэж эрүүл амьдралын хэв маягыг дэлгэрүүлэх хооллолтын урсгал, иогын төрлүүд, боловсролын хөтөлбөр зэрэг маш олон төрлөөр тэмцсээр байгаа. Олон улсын технологийн томоохон акулууд ч энэ өвчний эсрэг чадах чинээгээрээ тэмцэж байгаа. Тухайлбал та бүхний мэдэх Huawei, Samsung, Apple Бүгд л өөрсдийн нэрийн эрүүл мэндийн ухаалаг цаг болон бугуйвчыг худалдаанд гаргасан байдаг. Эдгээр бүтээгдэхүүний хэрэглээ нь өөрөө эрүүл амьдрах, эрүүл мэндээ хянах трендийг үүсгэж байгаа гэхэд хилсдэхгүй.

Энэ удаад зах зээл дээр дундаж боломжийн үнэтэй 3 ижил төрлийн бүтээгдэхүүнүүдийг харьцуулсан судалгааг оруулж байна. Тус бүрийн давуу талыг уншигчдад харьцуулалт хийхэд хялбар байдлаар тодрууллаа.

Samsung Fit E Бүтээгдэхүүний хувьд, өнгөний сонголтын хувьд илүү байлаа. Мөн Mонголд албан ёсны дистрибютерээр зарагддаг.

Huawei Брэндийн HUAWEI Band 4 Бүтээгдэхүүний хувьд нөгөө 2 оо бодвол харьцангуй олон давуу талтай байлаа. Өөрөөсөө USB гаралттай тул цэнэглэгч шаардахгүй. 24/7 зүрхний цохилт хэмжих ба пульс хэт унах болон өсөхөд сигнал өгнө. Дэлгэцийн хэмжээ бусдаасаа том, мөн цэнэгээ удаан барих сайн гэсэн үндсэн давуу талуудтай байлаа. Мөн Mонголд албан ёсны дистрибютерээр зарагддаг.

XiaoMi Mi Band3-ын хувьд үнэ хямд, цэнэгээ илүү удаан барьдаг давуу талтай. Бугуйвчныхаа оосорыг сольж болдог гэхдээ оосорыг тусдаа худалдан авдаг. Мөн Монголд албан ёсны дистрибютерээр зарагддаг.

Харин интернэтээр зарагдаж байгаа бусад ухаалаг бугуйвчнуудын хувьд үнэ болоод өнгөний хувьд харьцангуй олон сонголттой боловч иргэд чанарын баталгаа тал дээх сайтар анхаарч шалгаж авах хэрэгтэй, ихэвчлэн бүтээгдэхүүний насжилт тал дээр баталгаагүй байдаг.

Таны сурталчилгаа