Цаг үеийн мэдээ

2019.11.27 ЛХАГВА ГАРАГ

ӨВЛИЙН ТЭРГҮҮН ХӨХӨГЧИН ГАХАЙ САРЫН

ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ШАР ЛУУ ӨДӨР

  • Үс засуулбал: Нас ахар болно
  • Наран ургах, шингэх: 08.14-17.06
  • Шүтэн барилдлага: Төрөхүй
  • Суудал: Гал

Аргын тооллын 11 сарын 27, Буд гараг. Билгийн тооллын 1, Эрхтэний тэнгэрт одтой, шар луу өдөр. Өдрийн наран 8 цаг 14 минутад мандан, 17 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрэ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох , хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах , цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр.

Таны сурталчилгаа