Өмнөговьчууд 2019 оныг Хөдөө аж ахуйн үйлдвэржилтийн жил болгон зарласантай холбогдуулан малчид, иргэд, газар тариалан эрхлэгчдийг дэмжсэн ажлуудыг хийж байна. Төр, хувийн хэвшил, Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн хамтарсан 3,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар мах хадгалах зоорь, лаборатори бүхий бог, бод мал нядлах, мах боловсруулах үйлдвэрийг Даланзадгад хотноо байгуулжээ. Үйлдвэр ашиглалтад орсноор зуу гаруй ажлын байр бий болохын зэрэгцээ малчдын орлого нэмэгдэх юм. Мөн уг үйлдвэр мах, махан бүтээгдэхүүнээ уурхайнуудад нийлүүлэх боломжтой юм байна.