УИХ-ын гишүүн Б. Пүрэвдорж өчигдөр УИХ-ын даргад Засгийн газрын гишүүнтэй хариуцлага тооцох тухай хуулийн төслийг өргөн барьжээ. Тэрээр “Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудал нэг гишүүний саналаар шийдэгдэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, ҮХЦ-ийн дүгнэлт гарсан. Тийм учраас өнөөдрийн Засгийн газрын гишүүд дураараа авирласан шийдвэр гаргадаг, ард түмний төлөө ажилладаггүй. Засгийн газрын гишүүнд хариуцлага тооцох тухай асуудал ярихаар тогтоолын төслийг 19 гишүүний гарын үсэгтэй өргөн барихаар байгаа нь хариуцлага тооцох боломжгүй болгож байна. МАН УИХ дотроо хоёр хуваагдсан.Энэ хуваагдал нь хэн нэгэн сайдтай хариуцлага хүлээлгэх боломжгүй болгосон.
Тиймээс сайдууд нь ч маш хариуцлагагүй ажиллаж байгаа нөхцөл байдалд байна. Үүнээс гарах нэг гарц нь хуулийн төсөл өргөн барих замаар Засгийн газрын гишүүнийг огцруулах шийдэл байсан учраас УИХ-ын өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын даргад хуулийн төсөл өргөн барилаа. Ч.Улаан сайдыг огцруулах хангалттай шалтгаан байна. Малчдын малаа борлуулдаг үнэ энэ есдүгээр сараас их хэмжээгээр унасан. Дунджаар нэг хонийг 125 мянган төгрөгөөр борлуулдаг байсан бол 100 мянга болсон. Нэг адуунд 200 мянган төгрөгний үнэ унасан тохиолдол гарсан нь малчдын амьжиргаанд хүндээр нөлөөлж байна. Энэ уналт ХХААХҮЯамнаас махны экспортод квот олгодог болсноос бий болсон.Махны экспортыг квотын асуудлаар боомилох үйл ажиллагаа нь компаниудыг санхүүгийн чадамжгүй, эргэлтийн хөрөнгөгүй болгож байна.” гэв.
Зочин
2020-09-28
ккк махны үнэ өслөө, буулаа дундаж үнэ хэд вэ
Зочин
2020-09-28
ulaaniig solio