"Монголын Балетын хөгжил" сан, Нийгмийн Ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо хамтран балетын урлагаар дамжуулан хүүхэд залуусыг дэмжих, дэлхийн соёл, сонгодог урлагтай хөл нийлүүлэн алхах, хүүхэд залууст бие бялдар гоо зүйн мэдлэг олгох, улмаар нийгмийг соён гэгээрүүлэх үйлсэд түүчээлэн хамтран ажиллахаар санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт балетын улсын болон олон улсын шинж чанартай тэмцээн уралдааныг зохион байгуулах, багш уран бүтээлчдийн чадварыг дээшлүүлэх, туршлага солилцох, нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд залуучууд гэр бүлд чиглэсэн олон талт хамтын ажиллагааг хамтран хэрэгжүүлэх, зохион байгуулах болон зорилтот бүлгийн хүүхдүүдэд “Цөмөөхэй” бүжгэн жүжгийг үзүүлэх, цаашид тэднийг биечлэн оролцуулах, балетаар хичээллүүлэх гэхчилэн олон санал санаачилгыг тусгасан байна.