Хүн ам, орон сууцны улсын ээлжит тооллогыг 2020 оны 01 дүгээр сарын 09-16-ны хооронд орон даяар зэрэг явуулахаар болсон байна. Тооллогыг арван жил тутамд явуулдаг бөгөөд бэлтгэлээ бүрэн хангахыг аймаг, нийслэл, дүүргийн Тооллогын комиссын дарга, Засаг дарга нарт өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар үүрэг болгожээ.