МУИС, Бизнесворк ХХК, хамтран Орлоготой оюутан хөтөлбөрийн хүрээнд “ТҮР АЖЛЫН БАЙРНЫ ӨДӨРЛӨГ” зохион байгууллаа. Тус өдөрлөг 3 үе шаттайгаар зохион байгуулагдсан бөгөөд суралцагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт болон "Түр ажлын байрны өдөрлөг” зохион байгуулжээ. Өдөрлөгт Монголын тэргүүлэх 30 орчим байгууллага оролцож түр, цагийн ажлаа танилцуулсан бол тус ажлын байруудад 600 гаруй суралцагч цагийн ажил хийхээр бүртгүүлсэн байна. “Түр ажлын байрны өдөрлөг” нь Монгол улсад анх удаа зохион байгуулагдсанаараа онцлог бөгөөд суралцагчид суралцангаа ажлын байран дээр бэлтгэгдэж, дадлагажих нөхцөлийг бүрдүүлж өгч буй давуу талтай. Нөгөө талаар суралцагч дадлагажихаас гадна хэрэгцээний мөнгө цаашлаад сургалтын төлбөрөө, хөдөө орон нутгийн суралцагчид байрны мөнгөнөөсөө хагаслах боломж бүрдэж байгаа бөгөөд энэ нь тухайн суралцагчийн гэр бүлийн санхүүгийн асуудлыг бага ч гэсэн хөнгөвчлөх боломж бий болж байна хэмээн харж байгаа юм байна.