Цаг үеийн мэдээ

           Эх орныхоо бахархал болж, дэлхий дахинд нэр алдраа цуурайтуулж яваа энэ л хамтлагийн авьяаслаг залуусын гайхамшигтай мэдээллээр Монгол түмэн ойрын өдрүүдэд амьсгалж байна.   Дэлхийн хамгийн олон хүн харж, хүлээж, шинэ дуу хөгжмийг олж авдаг шилдэг жагсаалт бол биллбоард. Тэгвэл энэ шилдэг жагсаалтын тэргүүн эгнээг эзэлж чадсан "The Hu" хамтлагийн бидний мэдэхгүй баримтуудыг толилуулж байна.

Хамтлаг байгуулахад 9 жилийн хугацаа зарцуулжээ

"The Hu" хамтлагийн гишүүд нэг дор бүрдээгүй бөгөөд хамтлагийн гишүүдийг цуглуулсаар 9 жилийн нүүр үзжээ. Харин Европын аялал хийхээс зургаан сарын өмнө ар талд тоглодог дөрвөн цахилгаан хөгжимчнөө олж авсан байна.

"The Hu" нэрний учир

Товшуур гэдэг хөгжим Хүннүгийн үед үүссэн хэмээн үздэг бөгөөд хуурны өвөг дээдэс гэж үздэг. Товшуурын дараа нум бий болж байж хуур бий болсон хэмээх судалгаа ч бий. Тиймээс хамтлаг хэрэглэдэг хөгжмийн зэмсгүүдээ Хүннү үеэс эхлэх нь зөв юм байна гэдгийг ойлгож "Хүннү буюу HU" хэмээн нэрлэжээ.

Хувцасны загвар

Хамтлагийн хувцасны загварыг загвар зохион бүтээгч Ариунаа Сүри гаргажээ.

Тоглолтууд

Дэлхийн 110 орны 36000 гишүүнтэй "Интернэшнл" клубт "The HU хамтлаг тогловол үзэх үү? гэсэн асуулга явуулсан. Бараг 90 хувь нь гараа өргөсөн. Тэд одоогийн байдлаар 50 гаруй тоглолт хийгээд явж байна. Америкийг бүтэн хоёр тойрох төлөвлөгөөтэй. Монголд 2021 онд тоглолт хийж магадгүй.

Алдарт "Queen" хамтлагийг ардаа орхив

iTunes чартын рок дууны төрөлд The HU хамтлагийн “Wolf Totem” (Чонон сүлд) уран бүтээл нэгдүгээрт, “Yuve Yuve yu” (Юу вэ, юу вэ, юу) дуу нь тавдугаарт жагсаад байна. “Wolf Totem” уран бүтээлийн энэхүү үзүүлэлт алдарт “The Queen” хамтлагийн “Bohemian Rapsody” дууг ардаа орхиж тэргүүлсэн нь гайхалтай биш гэж үү. "Юу вэ" клип нь 2019 оны анх гарсанаасаа хойш Youtube -д хамгийн их буюу 19 сая удаагийн тандалт авсан.

Гишүүд

Хамтлагийн дөрвөн гишүүд бүгд Монгол Улсын Консерваторид суралцсан.  Тус хамтлагийн гишүүн “Жааяа" буюу Г.Нямжанцан   Монгол Улсын Консерваторид багшилдаг байжээ.                       

Таны сурталчилгаа