11 дүгээр сарын 29-нд болох үйл явдлын тойм:
08.00 цагт ХНХЯ-нд “Асбесттай харьцан ажилладаг ажилтнуудын бүртгэл мэдээллийн тогтолцоог бий болгож, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг сайжруулах нь” хэлэлцүүлэг болно.
08.30 цагт МҮХАҮТ-д болох "Business breakfast" уулзалтад УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан оролцоно.
09.00 цагт Төрийн ордонд Монгол Улсын Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч яамны анхны Тэргүүн сайд, Түшээт засаг, хошой чин ван, Говь түшээ гүний хошууны Засаг ноён Гадинбалын Чагдаржавын мэндэлсэний 150 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал болно.
09.00 цагт Улсын Хүүхэлдэй театрт “Театр-Хүүхэд-Боловсрол” зөвлөгөөн болно. Утас: 99849000
09.00 цагт МУИС-ын Номын санд “Татварын хуулийн шинэчлэл эдийн засагт үзүүлэх үр нөлөө” эрдэм шинжилгээний бага хурал болно. Утас: 80806689
09.30 цагт ШУТИС-ийн Номын санд “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Япон улсад суралцаж буй судлаачдын "Нээлттэй илтгэл-II" хэлэлцүүлэг болно. Утас: 94060849
09.30 цагт “Туушин” зочид буудалд “Гадаад валютын нөөц” хэлэлцүүлэг болно. Утас: 91992520
10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.
10.00 цагт “Аса цирк”-ийн урд байрлах “МТ” шатахуун түгээх станцын дэргэд “Зорчигч тээвэр III”-ын дарга Б.Цолмон Монгол инженерүүдийн зохион бүтээсэн “МОН-30” автобусыг туршина. Утас: 90979099
10.00 цагт ЭМЯ-ны А танхимд Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн эрүүл мэндийн байгууллагад Дурангийн ариутгалын аппарат, биохимийн автомат анализатор, хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, нярайн дулаацуулах ширээ хүлээлгэн өгнө. Утас: 86885060
10.00 цагт Хангарьд ордонд НИТХ-ын ээлжит хуралдаан болно.
11.00 цагт Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд тус агентлагийн япон хэлээрх “Монгорү Цүүшин” сонины редакцаас Монгол-Япон улс соёлын харилцаа тогтоосны 45 жилийн ойг тохиолдуулан зарласан "Японыг сонирхохын учир юу вэ?” зохион бичлэгийн уралдааны шилдгүүдэд шагнал гардуулах ёслол болно.
11.00 цагт АТГ-т “Манан дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл”-ээс АТГ-ын дарга , тэргүүн комиссар Дашдаваад шаардлага хүргүүлнэ.
11.00 цагт ШУА-ийн Тэргүүлэгчдийн байран 2019 оны "Шилдэг эрдэмтэн", "Шилдэг залуу судлаач" шалгаруулах ёслол болно. Утас: 98119897
11.30 цагт “Мишиээл экспо” төвд “Экологид ээлтэй бүтээгдэхүүн-2019” үзэсгэлэн худалдаа эхэлнэ. Утас: 91910031, 99153766
11.30 цагт ЭМЯ-нд “Дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын асуудалд олон нийтийн анхаарал хандуулах өдөр”-ийг тэмдэглэх талаар мэдээлнэ. Утас: 99819291
15.00 цагт МУИС-ийн хичээлийн I байранд МУБИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн Сургуулийн Нийгмийн ухааны тэнхимийн ахлах багш, судлаач, доктор (PhD) Э.Гэрэлт-Од "Сонгогчийн эрхийг хамгаалах нь: Саад бэрхшээл, түүнийг даван туулах нь" лекц уншина. Утас: 51262752
15.00 цагт Богд хааны ордон музейд Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департаментийн дэргэдэх Боловсрол, соёлын асуудал хариуцсан товчооны Соёлын өвийн төвөөс хэрэгжүүлсэн “Богд хааны ирвэсийн арьсан гэрийг сэргээн засварлах” төслийн хаалтын ёслол болно. Утас: 88016871, 91917416
"Монгол ньюс" мэдээллийн төвд
11.00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн форумаас ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхийг эсэргүүцэж, хэвлэлийн бага хурал хийнэ.
11.30 цагт Монголын татвар төлөгчдийн үйлдвэрчний эвлэлийн үндэсний холбооноос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл болон авлигын талаар мэдээлнэ.
12.00 цагт Эм хангамжийн холбооноос Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 12 тоот тогтоол, эмийн үнийн талаар мэдээлнэ.