ЗХЖШ-ын даргын тушаалаар эрхэлсэн албандаа идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны ахлах референт, дэд хурандаа Р.Энхболд, "Батлан хамгаалахын аж үйлдвэрийн нэгдэл" ТӨААТҮГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Батбаяр, ЗХЖШ-ын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын Бодлогын хэлтсийн бүтэц, орон тооны ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Д.Пүрэвсан, ЗХЖШ-ын Санхүүгийн хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Бүрэнтөгс, ХХЕГ-ын Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга, дэд хурандаа М.Батсайхан, ОБЕГ-ын Санхүү, хангалт, хөрөнгө оруулалтын газрын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга-Ерөнхий нягтлан бодогч, дэд хурандаа Г.Бат-Эрдэнэ нарын 11 хүнд албан тушаалын зэрэглэлийн хурандаа цол олголоо.
Энэхүү албан тушаалын хурандаа цолыг ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат гардуулсан бөгөөд "Хурандаа цол хүртсэнд баяр хүргэе. Хурандаа цол нь хариуцлага, үүргийг хамтад нь өгдөг. Тиймээс цэргийн эрдэм мэдлэгтээ улам бүр төгсөрч, удирдан зохион байгуулахдаа гаргуун байхаас гадна цэргүүдээ боддог, хүний төлөө гэсэн сэтгэлтэй байх хэрэгтэй. Та бүхний цаашдын албанд өндөр амжилт хүсье" гэсэн юм.