МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙГ "В" ХЭВЭЭР ҮЛДЭЭЛЭЭ
Зээлжих зэрэглэлийг тогтоодог олон улсын санхүүгийн “S&P” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг "В", төлөвийг "Тогтвортой" хэвээр үлдээлээ. Зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээж төлөвийг тогтвортой хэмээн үнэлснээ доорхи байдлаар тайлбарлажээ. Түүхий эдийн үнэ өссөн, төсвийн сахилга бат, эдийн засгийн өсөлт сайн байгаа зэргээс шалтгаалж Монгол Улсын төсвийн үзүүлэлт сайжирсаар байгааг онцолсон байна. Монгол Улсын өрийн хэмжээ өндөр байгаа хэдий ч ээлж дараатай бондын төлөлтүүд хийгдэж мөн хүлээгдэж байгааг дурджээ. гадаад нөхцлийн тэнцвэргүй байдал, 2020 оны сонгууль, түүхий эдийн үнээс хамааралтай байдал зэрэг эрсдэлүүдийг нэрлэсэн байлаа. Энэ төсөв нь өнгөрсөн жилийнх шиг дахин ашигтай гарах магадлал өндөр. Харин 2020-2022 онд бага зэрэг алдагдал хүлээнэ гэж тооцоолсон байна.