Цаг үеийн мэдээ

2019.11.30 БЯМБА ГАРАГ

ӨВЛИЙН ТЭРГҮҮН ХӨХӨГЧИН САРЫН

ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ХОНЬ ӨДӨР

  • Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна
  • Наран ургах, шингэх: 08.18-17.05
  • Барилдлага: Шид
  • Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
  • Суудал: Огторгуй

Аргын тооллын 11 сарын 30, Санчир гараг. Билгийн тооллын 4, Элдэв тэнгэртэн одтой, цагаагчин хонь өдөр. Өдрийн наран 8 цаг 18 минутад мандан, 17 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, биенес эхлэх, зэрэг дэвших, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суур тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

Таны сурталчилгаа