Цаг үеийн мэдээ

2019.12.01 НЯМ ГАРАГ

ӨВЛИЙН ТЭРГҮҮН ХӨХӨГЧИН ГАХАЙ САРЫН

НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАР БИЧ ӨДӨР

  • Үс засуулбал: Эд мал арвижна
  • Наран ургах, шингэх: 08.19-17.04
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
  • Суудал: Ус

Аргын тооллын 12 сарын 1, Адъяа гараг. Билгийн тооллын 5, Гоё хүүхэн одтой, хар бич өдөр. Өдрийн наран 8 цаг 19 минутад мандан, 17 цаг 04 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хулгай дээрмийг номхотгох, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

Таны сурталчилгаа