Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаа, анхааруулгаар өнөө жил Азийн бүс нутагт томуугийн А хүрээний H1N1 H3N2 хүрээний 2 вирус мөн B хүрээний 2 вирусын халдвар түгээмэл тархах хандлагатай байна. Тиймээс эдгээр төрлийн томуугийн эсрэг дархлаажуулалтыг нийт хүн амд хийх нь чухал юм.
Томуу үүсгэгч вирус нь хүйтэнд тэсвэртэй тул өвлийн улиралд бага насны хүүхдүүдийн дунд тархаж, өвчин хүндэрч уушигны хатгалгаа болж хүндрэх эрсдэл өндөр байдаг байна. Учир нь 5 хүртлэх насны хүүхдийн дархлалын тогтолцоо, халдвар эсэргүүцэх чадвар сул байдгаас томуу болон томуу төст вирусийн халдвар авах нь элбэг. Харамсалтай нь томуугийн вирус жил бүр хувирч өөрчлөгддөгөөс насан туршийн дархлаа тогтох боломжгүй байгаа юм.
4 дүгээр сарыг дуустал тархдаг бөгөөд жилд дунджаар 300 мянган хүн халдвар авч өвчилдөг нь өнгөрсөн жилүүдийн тоон мэдээнээс харагдана.
Дэлхий даяар томуугийн 200 гаруй вирус тархаж байгаагаас манай улсад А болон Б хүрээний вирусийн халдвар зонхилж, ид дэгдэлтийн үед 7 хоногт 10 мянга орчим хүн өвчлөх нь ч бий. Харин дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлж буйгаар бол жилд 1 тэрбум орчим хүн томуугийн халдвар авч үүнээс 290-650 мянган хүн нас бардаг гэсэн судалгаа байна.
Тиймээс томуугийн вакцин хийлгэхийг дэлхийн бүх улсад ДЭМБ уриалдаг. Харин манай улс өнгөрсөн 2018 онд 125000 иргэнийг дархлаажуулсан бол өнөө жилийн энэ 11 сарын байдлаар 150 мянган хүн/тун вакцинаар иргэдээ дархлаажуулаад байна. Уг нь олон улсын байгууллагын зөвлөмжөөр томуугийн эсрэг дархлаажуулалтыг хамгийн багадаа хүн амынхаа 40%-ийг хамруулснаар томуугийн дэгдэлтийг бууруулна гэж үздэг. Үүнээс харвал томуугийн дэгдэлтийн саруудад 1.4 сая хүн/тун дархлаажуулалт хийгдэх учиртай юм. Хэдийгээр бага насны хүүхдүүдээ эцэг эхчүүд дархлаажуулалтад хамруулдаг ч өөрсдийгөө орхигдуулдаг нь хамгийн буруу гэж мэргэжлийн эмч нар хэлж байна. Жишээ нь эцэг эхчүүдийн дунд манай хүүхэд гэртээ байгаа хэрнээ л ханиад хүрээд хүндэрчихлээ гэх нь элбэг. Энэ нь эцэг эхчүүд томуугийн халдвар аваад хүүхэддээ халдааж байгаа үйл явц. Яагаад эцэг эхчүүд биш хүүхдүүд өвчилдөг нь дээр дурьдсан бага насны хүүхдийн дархлалын тогтолцоо бэхжээгүй, сул байгаатай холбоотой юм байна. Тиймээс хүүхдээ хамгаалахын тулд насанд хүрэгчид томуугийн дархлаажуулалтад хамрагдах нь нэн чухал.
Томуу болон томуу төст халдварын үүсгэгч нь:
Эцэг эхчүүд томуугийн халдварын үед дур мэдэн өөрсдөө эмчилгээ хийж, өвчнийг хүндрүүлэх нь элбэг байдаг учраас дараах шинж тэмдэг илэрсэн тохиолдолд заавал мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна.
• Нус гоожих
• Толгой өвдөх
• Хоолой өвдөх
• Ядарч сульдах
• Халуурах
• Бие шархирч, булчингаар өвдөх шинж илэрч голдуу 3-5 хоног үргэлжилнэ.
Томуугаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдах нь хамгийн үр дүнтэй
-Сармис, нохойн хошуу аньсны навны ханд буцалгаж уух, уураар утах
-Чацаргана, аньсны халуун шүүс уух
-Нимбэгний шүүсийг халуун усанд шахаж зөгийн балаар амталж өдөрт 3-5 удаа уух
-Хөлөө халуун бүлээн усанд өвдөг хүртлээ дүрж 15 минут суух
-Алим, цагаан гааны шүүс / тал алимыг хэрчиж, 5-6 хэрчим цагаан гааны хамт 150 мл усанд буцалгана.
-Адууны махны тосгүй шөлийг сармистай, эсвэл аарцтай уух
-Хонины махны битүү шөлийг сармис перецтэй уухын зэрэгцээ даарч хөрөхгүй байх, илчлэг, шим тэжээлтэй хоол унд хэрэглэх, гараа савандаж угаах, олон нийтийн газар маск зүүх, сода царван давсны уусмалаар амаа зайлах, сайтар унтаж амрахыг эмч зөвлөж байна.