Цаг үеийн мэдээ

194 сантиметр өндөр, 1.4 тонноос илүү жинтэй үхэр бөгөөд аварга биеийн гайхамшиг нь түүнийг нядалгааны газарт хүргэхээс аварсан байна. Энэ аварга үхрийг сүргийн эзэн хэмээдэг. Долоон настай аварга том биетэй үхэр сошиал суваг болон хэвлэл мэдээллийн хэрэгслийн од болжээ. Түүний бусадтайгаа зогсож байгаа гэрэл зураг олон нийтийн дунд шуугиан тарьж байна. Олон нийтийн дунд од болсон түүний нэр Никерс – үнэндээ тэр голшито-фриск үүлдрийн бух ажээ. Эхлээд түүнийг үхэр сүргийн дунд тавьсан, дараа нь мах нядалгаанд явуулахаар шийдсэн ч Австралийн мах нядалгааны компаниуд түүнийг аварга том биеэс нь болоод худалдаж авахаас татгалзжээ. Хөөрхий Никерсийн 1,4 гаруй тонн жин мах нядалгааны компаниудын сонирхлыг татаж чадаагүй нь хачирхалтай юм.

 

Таны сурталчилгаа