Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ, Дубайн гэрээг батлахдаа өөрийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэргээр Монгол улсын ерөнхий сайд асан С. Баяр, Ч.Сайханбилэг нарыг АТГ-аас шалгаад багагүй хугацаа өнгөрчээ. Тэгвэл Ерөнхий сайд асан Ч. Сайханбилэгийг интерполоор эрэг сурвалжилж эхэлсэн тухай АТГ-аас мэдээллээ.
Ч.Сайханбилэгийн тухайд мөрдөн байцаалтын шатанд хилийн чанадад эмчилгээ хийлгэхээр болж энэ хүсэлтээ шүүхэд гарган улмаар АТГ-д мэдүүлжээ. Гэвч түүний ирэх хугацаа хоёр удаа хойшлогдсон тул оргон зайлсан гэдэг үндэслэлээр эрэн сурвалжилж байгаа гэх мэдээллийг АТГ өглөө.