Цаг үеийн мэдээ

          Мон-30 цахилгаан автобусны талаар монгол инженерүүд мэдээлэл хийсэн байна. Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд "Монгол машин байгууламж", "Монгол машин индастриал", "Эрдү" компаниуд хамтран МОН-30 автобусыг дөрвөн сарын угсарч, үйлдвэрлэсэн байна. Цахилгаан тээвэр компани 2006 онд Монгол Улсын анхны троллейбусыг үйлдвэрлэсэн. Нийт 80 троллейбус үйлдвэрлэсэн нь 12 жил үйлчилгээнд яваад, стандартад заасны дагуу 2018 онд актлагджээ. 20 орчим нь одоо ч үйлчилгээнд явж байгаа гэлээ. Гэсэн ч 2014 онд автобус баазуудад бүтцийн өөрчлөлт хийх нэрээр үйлдвэрлэлийн бүхэл бүтэн баг бүрдээд байсныг тараасан байна.  МОН-30 автобусны хувьд цэвэр цахилгаанаар ажилладаг буюу халаалтаа хүртэл цахилгаанаар шийдсэн учраас энэ горимд хэрхэн ажиллах талаар жолоочоо сургах хэрэгтэй байгаа юм. Автобусны дотор агаар хэр хүйтэн байгаагаас хамаараад 6 халаагуураа бүгдийг нь ажиллуулах уу, заримыг нь ажиллуулах уу гэдгийг жолооч шийднэ. Гэтэл хүйтэн гараашд зогсоогоод бүх цахилгаан хэрэглэгчийг нь ажиллуулаад, цэнэгээ барихгүй байна гэх мэдээллийг өгч байгаа юм. Тиймээс бидний зүгээс халаагуурыг дизелиэр шийдэж өгөх саналаа хүргүүлчихээд байгаа гэлээ. Түүнчлэн Мон-30 цахилгаан автобусын хувьд ЗТХЯ-тай хамтран өвөл, хавар, зун туршилт, судалгаа хийсэн бөгөөд автобусыг дулаан зогсоолд байлгаж, ашиглалтын горим, зөвлөмжийг мөрдсөн тохиолдолд 100 хувийн цэнэгээр өвлийн улиралд 130-140 км, зун 190-200 км замыг туулах чадвартай юм байна.

Таны сурталчилгаа