''О'' АНГИЛЛЫН ВИЗИЙН ЗӨВШӨӨРЛИЙГ ЦАХИМААР ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ
Төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй, түргэн шуурхай хүртээмжтэй хүргэх зорилгоор өнгөрсөн тавдугаар сараас эхлэн жуулчин "J", бизнес “B”, албан хэрэг “А”, суралцах “S” ангиллын визийн зөвшөөрөл, нэг болон олон удаагийн бизнес орох, гарах визийн зөвшөөрөл олгох 6 төрлийн үйлчилгээг цахимжуулаад байгаа юм.Тэгвэл өнөөдрөөс эхлэн төрийн бус байгууллага, олон улсын хүмүүнлэгийн байгууллагын шугамаар ирэх гадаадын иргэдэд олгодог “О” ангиллын визийн зөвшөөрлийг цахимаар олгохоор шийдвэрлээд байна.