Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас эзэмшил өмчлөлийн газраа зориулалтын дагуу ашиглах тухай 3 хоногийн хугацаатай мэдэгдлийг хүргүүлсний дагуу хяналтыг хийсэн байна. Үүний дагуу зөвшөөрөлгүй автомашин худалдаа эрхэлж байгаа 62 аж ахуйн нэгжид шалгалт хийсэн байна. Өөрийн өмчийн газартаа зөвшөөрөлгүй автомашины худалдаа хийж байсан хоёр иргэн, гурван аж ахуйн нэгжийн газрыг цуцалжээ. Мэдэгдэл шаардлагын дагуу 62 ИААНБ аас 16 нь зөрчлөө арилгаж, 46 нь зөрчилтэй хэвээр байгаа нь газрын тухай хуулийг зөрчиж байгаа юм. Өмчилж байгаа газраа зориулалтын бусаар ашиглаж, ил задгай автомашин худалдаалж байгаа 31 иргэний газрыг хуулийн дагуу газар өмчлөх эрхийг хүчингүй болгох саналыг нийслэлийн засаг даргад хүргүүлсэн бөгөөд өмчилсөн 31 газрыг шүүхээр шийдвэрлэх юм байна. Газар эзэмших гэрчилгээ нь хүчингүй болсон иргэдэд газар албадан чөлөөлүүлэх ажлыг хийлгэх юм. Өнгөрсөн онд 6 иргэн, ААН, байгууллагын газар эзэмших эрхийг хүчингүй болгож, 32 иргэн, ААН-ын 1000 гаруй авто машиныг нүүлгэн шилжүүлж зөрчлийг арилгуулсан байна. Одоо зөрчил арилгаагүй, гэрээний нөхцөл болзлыг биелүүлээгүй 5 иргэн, ААН-ийн газар эзэмших эрхийг нийсэлийн засаг даргын захирамжаар хүчингүй болгон шийдвэрлэсэн. Эдгээр иргэн, АНН-д хугацаатай мэдэгдэл өгсөн заасан хугацаанд чөлөөлөөгүй тохиолдолд албандан чөлөөлөх юм.