“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” 12 дугаар сарын 3-ны өдөр буюу өчигдөр тохиосон билээ. Энэ өдөр Зам, тээврийн хөгжлийн яам тэргэнцэртэй хүнд зориулан тусгайлан тоноглосон бага оврын автобусыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт хүлээлгэн өгчээ. Тэргэнцэртэй иргэдэд үзвэр үйлчилгээ үзүүлэх, аялал зугаалгаар явуулах зэрэг нийгмийн оролцооны шаардлагад нийцүүлэн лифт болон тоноглолыг хийж өгсөн байна. Лифт 12 вольтоор ажилладаг 6 хүний багтаамжтай ажээ.