Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Улаанбаатар хотын захирагчийн албанаас нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор “Өвлийн идэш” махны өргөтгөсөн худалдааг 2019 оны 12-р сарын 05-наас, 12-р сарын 20-ны өдөр хүртэл нийслэл хотод зохион байгуулах гэж байна. 21-н аймаг сумаас мал эмнэлгийн байгууллагын үзлэг шинжилгээнд хамрагдсан, гарал үүсэл нь тодорхой, малын цэгт бэлтгэсэн махыг хямд үнээр малчдын гараас иргэд худалдан авах боломжтой.
Хаяг байршил:
1. БЗД 1-р хороо Токиогийн гудамж / Скай худалдааны төв/
2. ХУД 4-р хороо 34-р сургуулийн замын урд талд /Сансар худалдааны төв/
3. СБД 4-р хороо Нарны зам / Саруул худалдааны төв/